Ээждээ бичсэн захидал /хошин өгүүллэг/

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 30

2345678899 энэ миний дансны дугаар шүү. Мөнгө явуулаарай. Оймснууд бүгд цоорсон. Эргүүлж өмсөөд нөгөө тал нь бас цоорсон. Тэгэхээр нь амыг нь битүүлж оёод нөгөө талыг нь хайчлаад хаячихсан, болж л байна. Угаасаар байж цамцнуудын зах элэгдсэн. Цагаан цамцаа индүүдэж байгаад түлчихсэн. Зах нь биш л дээ. Хааяа нэг дотуураа өмсчихдөг юм. Хилэн өмдийг угаагаад пааран дээр тохчихсан чинь шар туяа суучихсан байлаа. Хими цэвэрлэгээнд арилгачихдаг гэнэ лээ.
Тэр нь мөнгө л авах байлгүй. Дотуур байр дулаахан болохоор даарахгүй байна. Гараад явахаар л жаахан тийм. Нэг ноосон цамц авъя гэж бодож байтал мөнгө дуусчихсан. Цэцэн эгчийг арван мянган төгрөг зээлээч гэхэд харамлаад өгөхгүй байгаа юм даа. Аравхан мянга шүү... Цэцэн эгчид танд байдаг шиг ид шид байхгүй л дээ. Нэг өдөр өлсөөд байхаар нь Баянаа ахынд очсон чинь.
-Залуу хүн байж өвгөн хужаа шиг бээцийгээд л... гэж ирээд загнаж байгаа юм даа. Ямар их гомдсон гэж санана. Намайг өлсөөд ирснийг мэддэг тань шиг мэдрэмж Баянаа ахад лав алга. Байранд ирээд толгой өвдөөд хэвтэж байтал манай байрны багш орж ирээд:
-Бодолд дарагдаад юу болоо вэ, дурлачихаа юу гэж байгаа юм даа. Та минь байсан бол шууд л мэдээд "Миний хүү толгой нь өвдөө юу" гээд духыг минь барьж үзээд "ээ халуунтай байна дулаахан хучуулаад хэвт" гэнэ дээ. Багш болохоор гадаа гарч сэтгэлээ сэргээгээч гэдэг байгаа даа. Багшид тийм мэдлэг яаж байхав дээ, ээж минь.
Манай ангийнхан САА явж төмс хураасан. Миний гар холгогдоод, бүр шүүс гоожсон. Биднийг авч явсан даргад хэлээд чөлөө авах гэтэл...

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumee (66.181.161.53) 2019 оны 10 сарын 13

Zoiogch ni xen be

0  |  0
Батбаяр алнаа чамайг(202.70.46.220) 2022 оны 02 сарын 27

Юу вэ 1 р хэсэг нь хаана байна

2  |  0
Top