П.Сумьяажавын гэрээс ломбардаас алдагдсан эд зүйл илэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 30

Дөрвөн жилийн өмнө шунахайн сэдэлтээр хүний амь хохироож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан П.Сумьяажав дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Түүнийг бусадтай бүлэглэн хэд хэдэн ломбард ухсан хэргээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. П.Сумьяажав дахин гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт хангалттай бий аж.

Тодруулбал, сэжигтний гэрээс ломбардаас алдагдсан эд зүйлүүд гарчээ. Бусдын эд зүйлийг шунахайн сэдэлтээр авах, энэ хэргээ давтан үйлдэх нь хүнд ялтай юм байна. Өнгөрөгч онд 19197 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. Үүний 5.5 хувийг өмнө нь ял шийтгэл эзэлж байсан иргэд үйлджээ. Энэ нь өмнөх оныхоос 0.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top