Зураач Л.Өнөрчимэг Алтангадас одон хүртжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 30

Монголчуудын дунд урлагийнгоц авьяастай хүмүүс олон байдаг. Харин тэр хүмүүсийн хийж бүтээснийг төр засаг олж хараагүй байдаг нь харамсалтай. Төр засгийн олж хараагүйг ард түмэн харчихаад арга ядахдаа “Ард түмний гавьяат” гэх алдар нэрийг хайрлаж эхэлсэн. Уран бүтээлчдийн бүтээл туурвилын байнгын хэрэглэгч басхүү шүүгч нь ард түмэн байдаг болохоор төр засгийн шагналаас илүү үнэ цэнэтэй байдаг биз. “Ард түмний гавьяат” гэх шагналын цуваа яруу найрагч, дуучин, эмч гээд л олон салбарыг хамарч хөвөрсөөр л байна. Манай төр засаг авах ёстой хүн өгөх ёстой шагналаа өгч чадахгүй мөртлөө авах болоогүй нэгэнд нь өгөх дуртай болсон нь хүмүүсийн дургүйцлийг хүргээд байгаа. Тэгвэл олон жил “Ард түмний гавьяат” цолыг зүүж явсан зураач Л.Өнөрчимэгийг Алтангадас одонгоор шагналаа. Тэрбээр анх удаа хөдөлгөөнт зураг зурж шуугиан тарьж явсан уран бүтээлч. Товчоор хэлбэл, дандаа шинийг эрэлхийлж байдаг гоц авьяастай бүсгүй юм. Нэг ч гэсэн хүнд нүдээ олсон шагнал өглөө хэмээн олон түмэн ам сайтай байсан.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top