Нийслэлийн хэв журам хамгаалах газар сургалт явууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 31

                                            

Нийгмийн хэв журам хамгаалах газраас  “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийг дүүрэг, хорооны хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг нийслэлийн цагдаагийн хэмжээнд 2012 оны 01 сарын 24-ны өдөр зохион байгуулав.

 

Сургалтад дүүргүүдийн олон нийттэй харилцах болон архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, хэсгийн байцаагч нийт 50 алба хаагч хамрагдав. Сургалтыг “Зохистой хөгжлийн жендер” төрийн бус байгууллагатай хамтран явууллаа.

 

Хорооны иргэдэд хөтөлбөрийг сурталчлах, тэдэнд ойлголт  мэдлэг өгөх, Иргэдийн бүлэг, зөвлөлийг байгуулахад үзүүлэх дэмжлэг туслалцаа, иргэд олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцлуулахад анхаарах асуудал, тэднээс мэдээ, мэдээлэл авах ажлыг зохион байгуулах, хамтран ажиллах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэдийнг оролцоог хангах  асуудал зэрэг сэдвээр сургалт явагдлаа.

 

Сургалтын үед дүүрэг хороонд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид хийх ажлын талаар сургалтанд оролцогчдоос санал асуулга авч дүгнэлээ.  

 

Таны хариуцсан хороо /дүүрэг/-ны төр захиргааны байгууллага энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэрхэн дэмжин ажиллаж байна вэ? гэсэн асуултанд  Сайн гэж 10 буюу 20.8%, Дунд зэрэг гэж 21 нь буюу 43.7%, Муу гэж 17  буюу 35.4%  хариулсан байна.

Таны хариуцсан хороо /дүүрэг/-ны  иргэдийн идэвхи оролцоо ямар байдаг вэ? гэсэн асуултанд Сайн  гэж 4 буюу 8.3%, Дунд зэрэг гэж 28  буюу 58.3%, Муу гэж 16  буюу 33.3% нь  хариулжээ.

 

Энэхүү судалгаанаас үзэхэд нийслэлийн хороодод хөтөлбөрийн хэрэгжилт, иргэдийн идэвхи оролцоо дунд зэрэг, төр захиргааны байгууллагаас дэмжих дэмжлэг хангалттай биш байгаа байдал харагдаж байв.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top