Татварын болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 01

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09.30 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох гэж байна.

 Хуралдаанаар Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх гэнэ.

Урьд нь дээрх маргааныг Үндсэн хуулийн цэц 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэж 04 дүгээр дүгнэлтийг гаргасан бөгөөд уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан юм.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top