Амараагийн гэр бүл зэс аяганд нугасгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 01


 Хүн залуу насандаа мөнгө олохын төлөө хөдөлмөрлөж, харин олсон бүх мөнгөө эргээд  эрүүл мэнддээ зарцуулдаг гэдэг.  Хатуу ч гэсэн үнэн үг.  Аз жаргалтай амьдралын нэгэн түлхүүр болсон эрүүл мэнддээ одооноос санаа тавьдаг гэр бүлүүд цөөнгүй бий. Тэдний нэг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.С. Амармандахын гэргий Туул гэр бүлийнхнээ эрүүл мэндэд    онцгой анхаардаг нэгэн.  Тэднийх  эрүүл хооллолтыг эрхэмлэж, хоол хүнсэндээ байнга сармис хэрэглэхээс гадна   гэр бүлээрээ зэс аяганд хоол ундаа  иддэг аж. Зэс аяганд ус хонуулж өлөн элгэн дээрээ уухаас эхлээд зэс аяганд   байнга хоол цайгаа  идэх нь таван цул тэр дундаа    ходоодны өрөвсөл, шарх зэргийг оргүй эдгээдэг байна.  Туул  нөхөр хүүхдүүдээсээ  гадна хадам аав Сүхбаатартаа  саяхан нэг цул зэс аяга бэлэглэсэн гэнэ.  

Мөн гадагшаа явсан найз нөхөддөө Солонгосоос үе үе сармис  захиж авчруулдаг  аж.  Сармисыг дангаар идэхэд хамар,  амны хөндийн нянг устгахаас гадна биеийн дархлаа сайжруулдаг онцгой үр дүнтэй. Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьдаг бүсгүйчүүдэд зөвлөхөд  сармис байнга хэрэглэх нь  үрчлээ арилгахад багагүй үүрэг гүйцэтгэдэг гэнэ шүү.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top