Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны хооронд байгуулах “Нийгмийн салбарыг дэмжих” хөтөлбөрийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжив.
Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсон байна.
“Нийгмийн салбарыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн халамж, боловсролын салбарыг шинэчлэхэд чиглэсэн бодлогын 12 арга хэмжээг хэрэгжүүлэн, холбогдох 17 нөхцлийг бүрэн хангасны үндсэн дээр төсвийн алдагдлыг нөхөж, шаардлагатай зардлыг санхүүжүүлэхэд зориулж 1 тэрбум 550 сая иен буюу ойролцоогоор 20 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг хоёр дахь шатанд зарцуулахаар төлөвлөжээ.
Бодлогын арга хэмжээнд ядуу иргэдийг хамгаалах шинэчлэл хийх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс санхүүжүүлэх ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг зорилт багтсан байна.
Сэтгэгдэл ( 0 )