“Хот хоорондын нийтийн тээврээр зорчоод азтан болцгооё” уриан доор Зам, Тээвэр, Барилга, Хот, Байгуулалтын Яамны харъяа “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг олон нийтэд сурталчиллах, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор азтан тохируулах арга хэмжээ зохион явуулж байна.
Уг арга хэмжээг 2011 оны 12 дугаар сараас эхэлж улирал тутамд “Хот хооронд зорчиж буй зорчигчдын дунд зорчих эрхийн тасалбарын серийн дугаараар “Азтай зорчигч” шалгаруулах гэнэ. Зорчигчид тасалбарынхаа серийн дугаараа “150750” тусгай дугаарт илгээснээс азтан болох боломжтой. Анхны азтан шалгаруулах тохирол 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагт автотээврийн газрын 2-р байрны хурлын зааланд болох юм.
Үүрэн холбооны дөрвөн оператороос ирсэн мессежийг нэгдсэн программаар уншуулж азтанг шалгаруулах ажээ. Нийт 63 зорчигч азтан шалгаруулах юм. Тодруулбал 10 азтан зорчигч тус бүрт 100.000 төгрөг, 18 аймгийн 53 чиглэлийн 53 зорчигч тухайн улиралдаа нэг талдаа үнэ төлбөргүй зорчих эрхийн бичгийн эзэн болох гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )