Хамгийн хүндэтгэл хүлээсэн хос Асашёорюү Дагвадорж эхнэр Тамир нарыг монголчууд хамгийн ихээр хүндэлдэг, салгахыг хүсдэггүй. Нэг хэсэг тусдаа амьдарч байсан нь монголчуудыг ийм хүсэлтэй болгосон. Арлын оронд эх орныхоо нэрийг дуурсгаж монгол бөх, эрчүүдийн бах тавыг гайхуулж японы дэвжээг хотолзуулж явсан аваргыг ихээхэн хүндэлдэг. Төрлөхийн омголон аварга хувийн амьдралдаа ч гэнэтийн зүйл хийдэг ч үүндээ харамсаад, царай алдаад байдаггүй. Ард түмэн ч эрэг нэг нурж эр нэг алддаг хэмээн зөвтгөх. Энэ билэгшээлээр нь Дагвадорж аварга эхнэр Тамиртайгаа эргэн нийлж ам бүл нэмж сайхан амьдарч байна. Арлын оронд жаахан балгахаараа бужигнуулж сонин хэвлэлийн бай болдог байсан бол эх орондоо ч мөн адил. Гэр бүлийн амьдрал нь цэгцэрч байтал LV хэмээх брэнд барааны дэлгүүрт дуучин Март гэх бүсгүйд бэлэг авч өгөх гэсэн хүслээс нь болж дэгдсэн дуулиан өнөөдөрч намжаагүй байгаа. Тийм олон бүсгүйчүүдтэй холбогдоод байдаггүй ч хаяа тэвчихийн аргагүй хэл ам тарьдагт нь эхнэр Тамир гомдоллоод, туниад хэвлэлд яриа өгөөд энд тэндэхийн сэтгүүлд яриа өгөөд зургаа татуулаад байдаггүй. Тэгэхээр Тамир гэгч бүсгүй хамгийн тэвчээртэй нь болж байна.
Зад шоучид Петровисийн гүйцэтгэх захирал О.Содбилэгийн гэр бүл манай хамгийн хамгийн булангийн зад шоучид болж байна. Тэд шоудахдаа тив, далай алгасан нисч АНУ-д очдог гэнэ. Тэгээд шоучдын хатан хаан Парис Хилтонтой зад шоудсан юм байх. Энэ тухайгаа хэвлэлээр тараан юм үзэж нүд тайлаагүй юм шиг хэмээн шүүмжлүүлсэн. Эхнэр Э.Туул нь Ажигана группын тэргүүлэгч. Уг нь нөхөр нь сонгуульд үзэхээр бэлтгэлээ базаагаад улстөрчийн буйр заах гээд байдаг. Гэтэл эхнэрийх нь өмссөн дааншинз, барьсан цүнх, өмссөн зүүсэн бүхэн нь Содбилэгээс чухал болгож байна. Үүнийгээ Э.Туул бүсгүй нөхөртөө тусалж байна гэж ойлгодог бололтой.
Хожуу учирсан хоёр
УИХ-ын гишүүн Кёкүшюзан Батбаяр хоёр хүүхэдтэй эхнэр Буянбилэгээсээ салж дуучин Т.Баясгалантай гэрлэсэн. УИХ-ын гишүүн болсон хойноо эхнэртээ гавьяат цолыг гуядаж байж авч өгсөн гэдэг. Үүнийгээ ч ил тод зарласан. Үүгээрээ эхнэртээ хайртайгаа илчилж байгаа гэх. Нэг хэсэг эхнэр Буянбилэг нь хүүхдийн тэтгэмтж төлүүлэхээр заргалсдан ч дийлээгүй. Угийн овсгоотой дуучин Т.Баясгалан эр хөрөнгийг нь хэнтэй ч хуваахгүйгээр авч үлдэж чадсан гэгддэг юм билээ. Эрхэм гишүүн эхнэрийнхээ тухай ярьж сонин хэвлэлээр байнга гарах боллоо. Т.Баясгалантай эртхэн учирсан бол гэж хэлж байжээ.
Хэвлэлийн бай эхнэр Хас банкны тэргүүн байсан Ч.Ганхуягийн эхнэр олны хараанд байнга өртдөг. Загварынхан дундаа хар Уянга хэмээн нэрлэгдсэн ч хүссэн зорьсондоо хүрч банкны захирал, Монгол Улсын Сангийн сайдыг өөрийн болгож дөнгөсөн. Банкинд тиллер хийж байсан үеэсээ захирлынхаа анхаарлыг татах гэж нэлээд хичээл зүтгэл гаргасан гэдэг. Ингээд Ч.Ганхуягийн хоёр дахь амьдралд хөл тавьсан тэрээр ёстой бод идсэн боохой шиг хаан ч явсан хамтдаа явах болж. Тэрээр дээд зиндаанд орохын тулд хайртай байсан Ди жи Амайг хаяж зөвхөн банкныхаа захирлыг харах болсон гэдэг. Өнөөдөр ч тэдний хайр сэтгэлийн тухай хэвлэлээр гарсаар байна. Хэнзхэний эцэг эхүүд Х-түц жүжигчин найруулагч И.Одончимэг өдөр өдрөөс нь харц салгаж чадахгүй байгаа жүжигчин Бархүүтэй ойлголцож хайр сэтгэлд нас хамаагүй гэдгийг харуулсан хоёр. Олны хэл амыг даван туулсаар нэг гэртээ орж хөөрхөн охинтой болсон. Охиндоо Хэнзхэн гэдэг нэр өгсөн байна. Харамсалтай нь Одноог төрсөний дараахан охин нь мөн төрж хосуудыг эмээ өвөө болгож орхисон гэдэг. Одноо Бархүү нар анхандаа олны нүдээс дайжиж явдаг байсан одоо айдгаа ардаа хийжээ. Хамгийн гол нь эхнэрээ араг түшүүлж төрүүлсэн бөгөөд хүүхдэдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийлгэхийг хүсдэггүй гэнэ. Үндэсний эх соёлоо умартсанаас болж монголчууд өөдлөхгүй байна. Монгол зан заншилаа дээдэл хэмээн гал тахиж яваа нөхрөө хамгаас сайн ойлгодог гэсэн Эрдэнэчимэг. Тэгэхээр тэрээр сонголтдоо харамсдаггүй болж байна.
|
Сэтгэгдэл ( 0 )