Нэгэн үе секстэй холбоотой юм бүхэн хориотой байсныг бодвол одоо энэ талаар бичсэн ном, гарын авлага хаа сайгүй байдаг болсон. Гэвч нэр хугарахаар яс хугар гэдгээр хүмүүс элдэв ном, сонин уншиж яваад хүмүүстэй таарч, эвгүй байдалд орохгүйн тулд тэр бүр уншаад, ярилцаад байдаггүй. Улмаар хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон энэ сэдвийн талаар мэдэхгүй, будлиантай зүйлтэй олон таардаг.
Юуны өмнө хүн гэдэг амьтан хүйснээсээ хамаараад сексд өөрөөр ханддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүйсийн ялгаа гэдэг нь бие махбодийн ялгаа төдийгүй, зөвхөн тухайн хүйсний хүмүүст илэрдэг сэтгэл зүйн онцлог юм.
Жишээлэхэд, эрчүүдийн 90% нь дур тавьж чадаагүй эмэгтэй хүн секс -ээс таашаал авдаггүй гэж боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ зөвхөн эрчүүдийн толгойд байдаг том төөрөгдөл юм. Эмэгтэйчүүд нь дур тавьсан үгүйгээс үл хамаараад бэлгийн таашаал авах чадвартай байдаг. Учир нь эрэгтэй хүн нь дур тавих -ад нь ялгардаг эндорфин нэртэй ганцхан бүлэг дааврын нөлөөгөөр л таашаал авдаг бол эмэгтэйчүүд хоёр төрлийн дааврын нөлөөгөөр таашаал авах чадвартай байдаг. Сексийн үед эмэгтэй хүний биед эндорфинээс гадна окситоцин нэртэй даавар ялгардаг. Энэ даавар нь үтрээний бичил агшилтыг бий болгон сэрлийн мэдрэмжийг хүчтэй болгосноор бүх биеийн мэдрэмж үлэмж нэмэгдүүлж ихээхэн таашаал төрүүлдэг. Эрэгтэй нь эмэгтэйгээ илж, таалах үед энэ даавар ялгардаг. Тэгээд ч судалгаанаас үзвэл эмэгтэйчүүдийн хувьд дур тавилгүйгээр илж таалуулснаас авсан таашаал нь илж таалуулалгүйгээр дур тавьснаас төрөх мэдрэмжээс илүү байдаг ажээ.
Эрчүүдийн санааг зовоож байдаг өөр нэг төөрөгдөл нь эр бэлиг эрхтэний хэмжээ юм. Эмэгтэйчүүдэд том байх тусам таалагддаг гэдэгт эрчүүд огт эргэлздэггүй. Үнэн хэрэг дээрээ олон зуун мянган жилийн тэртээнээс хөвчирсөн эрхтэн нь тухайн эмэгчин нь өөрт таалагдаж, улмаар үр удмаа үлдээхэд бэлэн байгааг нь илтгэдэг, харин хөвчрөөгүй эрхтэн нь тухайн эмэгчин таалагдахгүй байгааг илтгэсэн нэгэн төрлийн “дохионы хэл” байсаар иржээ. Энэ “тэмдэг” нь олон зуун мянган жил хэрэглэгдсээр ирсэн болохоор эмэгтэйчүүдийн далд ухамсарт хадгалагдан үлдсэн болохоор “аль болох том” гэсэн шаардлагыг өөрсдөө ч мэдэлгүй тавьдаг биз. Харин үнэн хэрэг дээрээ эмэгтэй хүнд сексээс таашаал авахад нь 8 см эрхтэн байхад л хангалттай байдаг болохыг орчин үед явагдсан олон арван судалгаа нотолсон байдаг. Тиймээс эрхтэний том жижигт бус харин тархинд хамаг хэрэг байна гэж болно.
Нөхрийнх нь дур хүсэл өөрийнхөөс нь илүү олон удаа оргилдгоос болж өөрийгөө “бэлгийн хөрөлтэй” гэж үзээд, сонгож авсан хүнтэйгээ нийцэхгүй юм байна гэж хүүхнүүд төөрөгдөх нь олонтаа. Үнэн хэрэг дээрээ энд “бэлгийн хөрөл” энэ тэр огт хамаагүй бөгөөд бүх зүйл хүйсийн ялгаатай холбоотой. Бэлгийн дур хүслийг цусан дахь дааврын хэмжээ зохицуулж байдаг. Эрчүүдийн хувьд энэ нь тестостерон нэртэй даавар юм. Энэ даавар нь дунджаар 11 минут тутам цусанд шахагдаж байдаг. Гэхдээ ингэлээ гээд 11 минут тутам секс хийх дур хүсэл нь оргилох албагүй ч ийм давтамжтайгаар сексийн тухай бодол толгойд нь аяндаа төрдөг байх магадлал маш өндөр юм. Харин эмэгтэйчүүдийн хувьд эстроген нэртэй даавар дур хүслийг хариуцдаг бөгөөд сардаа 5-7 хоног л цусанд хамгийн ихээхр ялгардаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн дур хүсэл нь дунджаар сардаа 5-7 удаа л хамгийн ихээр оргилдог. Ийм ч учраас эрчүүд нь эмэгтэйчүүдийг бодвол илүүтэй тачаангуй байдаг.
Эмэгтэйчүүдийг эмзэглүүлдэг бас нэг зүйл эмэгтэйчүүд чихээрээ дурладаг гэдэг яриатай холбоотой юм. Эрчүүд нь сексийн үеэр энхрий зөөлөн үгс хэлэхийн оронд уухилж байгаад, төгсгөлд нь ганц архирсан болоод дуусдаг гэж гомдоллох эмэгтэйчүүд цөөнгүй. Гэтэл энэ нь мөн л хүйсийн ялгаанаас үүдэлтэй асуудал юм. Сексийн үеэр эрэгтэйчүүдийн тархины зөвхөн нэг тал нь л ажиллаж чаддаг бол эмэгтэйчүүд хүссэн үедээ тархиныхоо хоёр талыг хоёуланг нь ажиллуулж чаддаг. Өөрөөр хэлбэл сексийн үеэр эмэгтэйчүүд энхрий зөөлөн үгс хэлэх чадвартай, харин эрчүүд тийм үгс хэлэхийн тулд тархиныхаа дур хүсэл хариуцсан хэсгийг “унтраагаад”, зөвхөн дараа нь л үг яриа хариуцсан хэсгээ асаах боломжтой юм. Энэ үед мэдээж эрэгтэй хүний бүх дур хүсэл нь алга болох нь ойлгомжтой. Харин сексийн өмнөх илж, таалах үед ярих нь дур хүслийг нь огтхон ч алдагдуулдаггүй.
Emch.mn
Сэтгэгдэл ( 0 )