Сонгуульд 9063,7 саяыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 03

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох тухай” тогтоол гаргажээ.

Энэхүү тогтоолын хавсралтаар Монгол Улсын Их Хурлын сонгуулиар тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон бөгөөд нэг нам, эвслээс тухайн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг  9063,7 сая төгрөгөөр тогтоосон байна.  


Нам, эвслээс сонгуульд зарцуулах ардлын дээд хэмжээг тойрогт нэг нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээний нийлбэр дүнгээр тооцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top