Шуурхай мэдээ: Налайхад хоёр хүн буудсан аймшигт хэрэг гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 03

 Өнөөдөр 11 цагийн үед Налайх дүүргийн  "Хаан банк"-ны тооцооны төвд буун дуу гарчээ.  Бидэнд ирсэн мэдээгээр  хоёр хүн буудуулсан бөгөөд тэдний нэг нь тус банкны теллер юм байна.  Харин нөгөө нь тус салбарын эрхлэгчийн нь нөхөр ажээ.  Энэ хэргийн гэрч банкны эрхлэгч эмэгтэй ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

Маргааны улмаас тус банкны үйлчлүүлэгч бухимдахдаа энэхүү хэргийг хийсэн бөгөөд  одоогоор хэргийн газарт цагдаа нар ажиллаж байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daanch de(112.72.12.130) 2013 оны 04 сарын 29

ter teller muuhai aashlah hvnii amid ymar holbootoi yum be teller muuhai aashtai gd hvn****yostoi yumuu ter nas barsan hvn jiriin irgen bsan medehgvi yum bj olon yum yriad bdag hvmvvsiig vzen ydaj bna ter aluurchin ni hichneen sxan ger bvliig ymar bolgosnoo uhaaraasai gj hvsch bn

0  |  0
Top