Өнөөдөр 11 цагийн үед Налайх дүүрэгт орших “Хаан банк”-ны тооцооны салбарт хоёр хүнийг буудсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэмт этгээдийг баривчилсан бөгөөд тэрбээр энэ хэргийг үйлдэхдээ ганцаараа явсан байна. Түүнийг хэрэг үйлдэх үед тус банкаар үйлчлүүлж байсан иргэд бүгд гүйн гарсан болохоор хэргийн газарт хичнээн гэрч байсан нь тодорхойгүй байгаа юм.
Налайх дүүрэгт “Хаан банк”-ны нэг салбартай бөгөөд эрхлэгчийг нь Туяа гэдэг ажээ.
Хэргийн талаар цагдаа нар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор тус дүүрэгт орших банкууд түр хугацаагаар хаалгаа барьж байгаа юм байна. Манай сурвалжлах хэсэг энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )