Өнөөдөр 11 цагийн үед Налайх дүүргийн “Хаан банк”-ны тооцооны төвд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн буудуулсан хэрэг гарсан. Тиймээс Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарч Налайх дүүрэгт ажиллаж байна.
Буудуулсан эмэгтэйн хувьд тус банкны теллер бөгөөд гарандаа шархджээ. Харин буудуулсан эрэгтэй болох тус банкны эрхлэгчийн нөхөр н.Батбаатар нь хэвлий тус газраа буудуулснаас биеийн байдал тааруу байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хохирогчид яаралтай хагалгаанд ороод байгаа юм байна. Уг хагалгаанд нийслэлээс нарийн мэргэжлийн эмч хотоос томилогдон очжээ.
Гэмт этгээд их хэмжээний мөнгө тус банкинд хадгалуулахаар үйлчлүүлж байсан банкны эрхлэгчийн нөхөр Батбаатарыг теллерийн хамт буудсан гэж эх сурвалж мэдээллээ. Гэмт этгээдийг одоогоор баривчлан саатуулаад байгаа юм.
Хэргийн газарт банкны эрхлэгчийн өрөөний цонх хагарсан байдалтай байгаа бөгөөд цагдаа нар хэргийн газарт анхан шатны үзлэг хийж байгаа болохоор гадны хүн нэвтрүүлэхгүй, зураг авахыг хориглоод байна. Манай сурвалжлах баг хэргийн газраас шуурхай мэдээг эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )