Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 3-ны өглөө Налайх дүүргийн Хаан банкныхан Эх орны хишиг 21 мянган төгрөг тараах бэлтгэл ажил хийгээд ачаалал ихтэй ажиллаж байжээ. 11 цагийн үед гаднаас зэвсэглэсэн этгээд орж ирээд тус банкаар үйлчлүүлж байсан хоёр хүний хэвлий, гаран тус газар буудсан талаар Zindaa.mn сайт анх мэдээлсэн. Гэмт этгээд СХД-ийн иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй 25 настай Б гэгч бөгөөд хэргийн газраас зугтаж явахдаа “7:64 хэмжээтэй тайрч янзалсан калибр буугаа төмөр замын фрезер доогуур хаяад зугатсан” гэж мэдүүлжээ. Цагдаагийн ажилтнууд түүний бууг хайж байгаа бөгөөд олсныхоо дараа хэний эзэмшлийн буу болохыг тогтоох гэнэ. Цагдаагийн газрын онц хүнд гэмт хэргийн Отгонжаргал ахлагчтай баг Налайх дүүрэгт ажиллаж байгаа юм байна. Цагдаагийнхан уг хэргийг дээрмийн сэдэлтэй гэсэн анхан шатны дүгнэлтийг гаргасан бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Манай сурвалжлах баг энэ талаар эргэн мэдээлэх болно.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )