Шуурхай мэдээ: Буудуулсан эрэгтэйн өрөөсөн бөөрийг авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 03

Хаан банкны Налайх дахь салбарын  эрхлэгчийн нөхөр  н.Батбаатар яаралтай хагалгаанд орж байгаа билээ. Хэвлийн тус газраа буудуулсан хохирогч цус их алдсаны улмаас биеийн байдал хүнд байна. Сум хохирогчийн биеийг нэвтлэн гарчээ. Нийслэлээс очсон таван нарийн мэргэжлийн эмчээс бүрдсэн хагалгаа 11:35 цагт эхэлсэн бөгөөд одоо ч гэсэн үргэлжилж байна. Хагалгаа хэдэн цаг үргэлжлэх болон хагалгааны  дараа ямар хүндрэл гарах нь одоогоор тодорхойгүй гэж эмч нь мэдэгджээ.

Эмч нарын хэлж байгаагаар хохирогчийн өрөөсөн бөөр салаалсны улмаас авахаас өөр аргагүй болсон гэнэ. Үүнээс гадна хохирогчийн элэг нь тааруу байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Хохирогч н.Батбаатар нь Налайх дүүргийн холбооны газарт захирлын жолоочоор ажилладаг. 1966 онд төрсөн, 47 настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг ажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top