Өнөөдөр өглөө Налайх дүүрэгт гэмт этгээд хоёр хүнийг буудсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Хэрэг явдал Монгол улсын үндэсний хэмжээний томоохон банк болох Хаан банкны Налайх дүүрэг дэх салбар тооцооны төвд болсон байна. Гэмт этгээд хэргийн газарт өглөө явж орсон бөгөөд улмаар банкны салбарын эрхлэгчийн өрөөнд орж маргалдан дуу нь өндөрсөх үед эхнэрийн хамт хот орохоор гадна нь хүлээж байсан салбарын эрхлэгчийн нөхөр өрөөнд явж оржээ. Гэтэл гэмт этгээд эрхлэгчийн нөхрийг буудаад хоёрдугаар давхарт байрлах эрхлэгчийн өрөөнөөс зугтаан гарсан байна. Банкны хамгаалалтын ажилтнууд түүний араас гүйн гарахад гэмт этгээд хоёр дахь удаагаа байшингийн хоёр давхрын цонх руу буудаад өөрийг нь хүлээж байсан хамсаатныхаа машинд суун зугатсан талаар Налайх дүүрэгт ажиллаж байгаа манай шуурхай сурвалжлах албаны сэтгүүлч мэдээллээ. Бид хэргийн талаарх ноцтой мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх болно.
Д.Төв
Сэтгэгдэл ( 0 )