Шуурхай мэдээ: Сэжигтэн банк дээрэмдэх зорилгоор такси барьцаалж хэрэг үйлдсэнийг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 03


 

Налайх дүүрэгт гарсан халдлагын талаар шинэ мэдээ ирлээ. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаяр “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 26 настай Д гэх эрэгтэй урьдаас бэлтгэсэн байдлаар энэ хэргийг үйлдсэнийг урьдчилан тогтоогоод байна. Сэжигтэн Д нь урьдаас бэлтгэн “Хаан” банкинд дээрмийн халдлага хийх зорилгоор халдаж, хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасан. Тэрбээр Улаанбаатар хотоос Налайх уу такси хөлсөлж ирсэн байна. Банк руу дайран орж, хоёр хүнийг буудаж, шархдуулсан ч хараахан мөнгө авч чадаагүй ажээ. Улмаар хотоос авч ирсэн таксигаа барьцаалан, замдаа бусдыг сүрдүүлсэн Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалтын карбин буугаа нуусан. Сэжигтэн Д-г Баянзүрх дүүргийн XI хороо буюу Төмөр замын нүхэн гарцын орчмоос баривчилж, аюулгүй болгосон. Сэжигтний хэргийн газраас зугтаж явахдаа нуусан бууг цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд олсон. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж мэдэгдлээ.

Сэжигтэн Д нь хохирогч нарыг урьд нь таньдаг байсан учраас дээрэм хийхдээ хувийн өш хонзонгийн давхар сэдэлтэй байсан байж болзошгүй гэж эх сурвалж таамаглаж байна.

М.Цэцэгдэлгэр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top