Шуурхай мэдээ: Хаан банкны мэргэжилтэн Солонго: Гэмт хэрэг гарах үед хэвийн ачаалалтай байсан

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 03

Бид Налайх дүүргийн Хаан банкинд хүн буудсан хэрэг гарсан талаар “ Хаан банк”-ны байгууллагын харилцааны хэлтэс хариуцсан ахлах мэргэжилтэн Солонгоос тодрууллаа. Тэрээр "-Энэ хэргийн талаар танай банкны зүгээс ямар нэг мэдэгдэл хийх үү?" гэсэн асуултанд "-Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа учраас хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Ер нь цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар албан ёсны мэдээлэл авах нь зүйтэй байх. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр энэ хэрэг гарах үед  Налайхын Хаан банкинд Хүний хөгжлийн мөнгийг өгөх гээд их ачаалалтай байсан гэж мэдээлж байна. Манай банк хоёрдугаар сарын хүний хөгжлийн мөнгийг тарааж эхлээгүй байгаа. Мөнгө нь орж ирээгүй. Өнөөдрийн хувьд хэвийн ачаалалтай ажиллаж байсан. Үнэн зөв  мэдээллийг ард түмэнд хүргээсэй гэж хүсэж байна" гэлээ. Манай сурвалжлах хэсэг энэ хэргийн талаарх шуурхай сурвалжлагаа үргэлжлүүлж байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top