Америкийн Калифорни мужийн Порт Чарлоттэд хоёр нүүртэй муурын зулзага төржээ. Муурын эзэн Найш Хенд болон түүний эхнэр Аманда Форсутт нар муурын зулзагыг анх хараад ихэд гайхширсан ч удалгүй түүнд “Batman” кинонд гардаг хоёр нүүрт Харвей Дентийн нэрийг өгсөн байна.
Уг муурын зулзага нь дөрвөн нүдтэй, хоёр ам, хоёр хамартай бөгөөд хоёр нүүр нь хамт хөдөлдөг гэж Аманда Форсутт хэвлэлийнхэнд ярьсан аж.
Зарим хүмүүс түүний муурыг “чөтгөр, иймээс устгах хэрэгтэй” гэж зөвлөсөн ч Аманда өвөрмөц хөөрхөн муурын зулзагаа ээжийнх нь нэгэн адилаар тэжээхээр шийджээ.
Сонирхуулж хэлэхэд, тэр муур нүүрнийхээ нэг талаараа идэж байх нь нөгөө талаараа ч идэж байгаа мэт харагддаг бөгөөд хоёр талаараа дуугардаг гэнэ.
О.Энх-Амгалан
Сэтгэгдэл ( 0 )