Америкийн загварын долоо хоногийн этгээд сонин загваруудын нэг нь эдгээр араг ясны зурагтай бариу өмднүүд юм. Ийм өмд өмссөн хүмүүс ямар харагдах бол. Үүнээс гадна уншигч танаа дэлхийн хамгийн этгээд 10 триког танилцуулая.
1. Судастай тирко
Энэ жил товойж ил гарсан улаан ногоон судаснууд бүхий трико моданд орох шинжтэй. Судсыг өвөрмөц загварын шийдэл болно гэж дизайнерүүд үзсэн байна. Судсан хээтэй трико нь богино өмд, богино банзал дээр үнэхээр тасархай харагдана гэнэ шүү.
2. Хүссэн хэмжээгээр сунадаг тирко
Биеийн өнгөтэй энэхүү триког ямар ч хүн өмсөж болно. Учир нь энэ трико биеийн хэмжээгээр сунадаг юм.
3. Эрчүүдийн тирко
Эрэгтэйчүүдийн трико байдаг ч эрчүүд төдийлөн өмсдөггүй. Хэзээ нэг өдөр бүх эрчүүд трико өмсдөг болохыг хэн байг гэх вэ.
4. Аймшгийн тирко
Японы зохион бүтээгчид аймшгийн хүүхэлдэй, эсвэл C3PO андройд робот болж тоглоход зохицохоор этгээд харагддаг трико хийжээ. Уг тирког 2,000 иен буюу 25 ам.доллараар худалдан авч болох юм.
5. Твиттер трико
Үүнд элдвийн тайлбар шаардлагагүй биз ээ. Гэхдээ уг триконы нөгөө хөлөнд нь өөрийнхөө твиттер нэрийг бичихгүй бол өөрийн гэсэн твиттертэй болоход чинь туслахгүй л болов уу.
6. Шал угаахад зориулагдсан өвдөгний хамгаалалттай бариу өмд
7. Лусын дагина
Охидын ихэнх нь хүн биетэй загасан сүүлтэй үзэсгэлэнтэй лусын гүнж бүхий хүүхэлдэйн киног үзэх дуртай байдаг. Тэгвэл уг триког бяцхан лусын дагинуудад зориулжээ.
8. Шивээст дурлагчдад
Бүсгүйчүүдийн зарим нь шивээс хийлгэхийг хүсдэг ч эрүүл мэнд, хойшдын үр дагавараас нь айгаад төдийлөн зориглодоггүй. Дээрх Дээрх триког өмссөн бүсгүй та яг л хөлөндөө шивээс хийлгэсэн мэт харагдах болно.
9. Хоёр өөр хээтэй трико
Нэг хөлийг хар өнгийн ноолууран материалаар, нөгөө хөлийг нь торон материалаар гэрэлтдэг болгон бүтээжээ.
10. Хатагтай цохнууд
Дотор арзайлгам өт хорхойнууд хүртэл заримдаа загвар болдог ажээ.
О.Энх-Амгалан
Сэтгэгдэл ( 0 )