Дуучин О.Анхбаяр урлагт хөл тавьсан ч нэг их “газар аваагүй”. Харин эхнэрийнхээ хоолой, далбаан доор нь хуучны сайн дуу болон кино жүжгийн дуу дуулж овоо нэр хүндээ өсгөөд авсан. Өнгө мөнгөний хорвоо юм хойно дуучин О.Анхбаяр урлагийн карьертаа бараг л цэг тавьж, улс төрийн түүхэн замнал эхлүүлэхийг мөрөөдөн байгаа. Харин түүний энэ мөрөөдөлд нь зарим үзэг нэгт сэтгүүлчид садаа болж, эгдүүцлийг нь хүргэжээ. Тодруулбал өөрийнхөө фейсбүүкийг бүх нийтэд үзүүлэхээр тавьчихаад тэрийг нь олон нийтэд сурталчилж өгсөн сэтгүүлчид бухимдсан байх юм. Энэ бухимдлаа “сэтгүүлчид өөдгүй амьтад, ухамсаргүй, соёлгүй” гэсэн утгаа бүхий зүйл бичин тайлсан байна.
Анхны эхнэрээ хүүхэдтэй болгож орхиод, тэднийгээ үгүйсгэлээ хэмээн хэл аманд орж байсан дуучин маань “аймаар” ухамсартай, өөдтэй, соёлтой болж таарлаа.
Өөрийг нь сурталчилж өгсөн сэтгүүлчийн зөв ч юм уу буруу ч юм уу? Сэтгэгдэл хэлбэрээр өөрийнхөө бодлыг бичсэн уншигчийн буруу ч юм уу? Зөв ч юм уу хэн мэдлээ.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )