Хоньчин туулай

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 04

Чэмпс хэмээх туулай үсэрч харайгаад зогсохгүй хонь хариулж эзэндээ тусалдаг байна.

Щведийн хойд хэсэгт орших жижиг Кал тосгонд амьдардаг өхөөрдөм туулай өнөөдөр интернэтийн  алдартай од болоод байгаа бөгөөд түүний бичлэгийг Youtube сайтаас 700,000 гаруй хүн үзсэн аж. Энэхүү бичлэгт Чэмпс туулай эзэн Нил-Эрик, Грета Вигрэн нарын хонин сүргийг бөөгнүүлэхээр нааш цаашаа дэгдэж байгаагаар гардаг.

Хоньчин туулайн бичлэгийг анх Дэнь Вестмэн гэгч хоньч нохой сургагч эр хийж илгээсэн гэнэ. Дэнь эхлээд энэ гайхалтай үзэгдлийг хараад гайхсан бөгөөд Чэмпс нохойноос илүү хонь хариулж байсан ажээ.

“Би өөрөө хоньч нохдыг сургадаг хүн. Хонь хариулах нь ямар хэцүү ажил болохыг мэднэ. Энэ ажлыг хэр баргийн нохой сурдаггүй юм. Туулайг ийм ажилд сургаж байхыг  хараагүй. Чэмпс өөрөө хонь хариулж сурсан байх гэж бодож байна” гэж Дэнь Вестмэн ярьсан байна.

О.Энх-Амгалан

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top