337 тахианы мөч идээд 20,000 ам.долларын эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 04

Түргэн идэлтийн тэмцээний олон удаагийн  аварга Такеру Кобаяаши АНУ-ын Филаделфид зохиогдсон “Wing Bowl XX” тэмцээний үеэр 20,000 хүний өмнө 1,5 цагт  337 тахианы мөч идэж ялагч болсон байна. Нэг мөчийг 24 секундэд идэж байсан Кобаяаши ялагчийн шагнал 20,000 ам.долларыг титмийн хамт авсан гэнэ.

Супер идэгч өмнө нь 225 сет идэж өөрийн дээд амжилтаа тогтоож байсан юм.  Түүний хувьд энэ удаагийн аваргын титэм нь дөрөв дэхь титэм нь ажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top