Топ модель Ч.Ундрах пластик мэс заслыг хүлээн зөвшөөрдөггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 04


  Энэ жилийн “Гоёл” наадмаас   топ модель гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн  Ч.Ундрахаар  бахархсан хүмүүс цөөнгүй байсан ч “битүү морь түрүүллээ, хэний ч мэдэхгүй загвар өмсөгч” гээд хэл ам  тасраагүй. Тэрээр  загвар өмсөхөөс гадна make up  чиглэлээр гайгүй мэргэшсэн гэдэг. Тайзны ар талыг тун сайн дааж явдаг тэрээр загвар өмссөн энэ олон жилүүдэд хар амиа бодож, өөрийгөө бөөцийлж ирсэн бол аль эрт топ модель болчих байсан гэж  хэлсэн удаа ч бий. Шинэхэн топ  маань  2010 онд ээж болж хөөрхөн охинтой болжээ.   Ундрахын нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид менежер хийдэг юм байна.    Гэр бүл, үр хүүхэд, ажил алба гээд эмэгтэй хүний амжуулах ажил их учраас өөрийгөө тогос шиг гоёод байх цаг зав үнэндээ гардаггүй гэж даруухан өгүүлэх  тэрээр пластик мэс заслыг огт хүлээн зөвшөөрдөггүй гэсэн.  "Бүсгүй хүн болгон эх  хүн болно. Тэгэхээр хөхөөрөө оролдож эхээс төрсөн биеэ эвдээд дэмий" гэж энэ жилийн топ модель Ч.Ундрах зөвлөж байна.  

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chinsanaa(96.241.152.142) 2024 оны 03 сарын 13

Ene bailaa yu??? Bituu hiimel huuhen baijiij

0  |  0
Top