Виски уух дуртай хүүхнүүд: Өөртөө итгэлтэй, юунд ч тэмүүлж чадах зоригтой, гэхдээ зохисгүй үйлдэл хийхээс буцдаггүй байдаг. Тэд аажмаар согтдог бөгөөд уусныхаа маргааш нь юу хийснээ санахаас ч халширмаар үйлдэл хийж магадгүй. Түүнтэй болгоомжтой хандах хэрэгтэй.
Улаан дарс уух дуртай хүүхнүүд: Сэтгэлийн хөдөлгөөнтэй, тачаангуй бүсгүйчүүд улаан дарсанд дурладаг. Тэд хүсэл мөрөөдлөө сайн нууж чаддаг. Харахад энгийн даруухан юм шиг мөртлөө үнэн чанартаа халуухан бүсгүйчүүд юм. Ер нь улаан дарсыг хүслийн ундаа гэхэд болно. Учир нь дурлалт хосын үдшийн болзоо, халуухан сексийн оршлыг улаан дарсгүйгээр төсөөлөшгүй билээ.
Цагаан дарс уух дуртай хүүхнүүд: Тэвчээртэй, өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг бүсгүйчүүд. Аливааг хийхдээ нухацтай боддог. Аливаад болгоомжтой, тооцоотой ханддаг хүмүүс. Ер нь цагаан дарсанд дурласан бүсгүйчүүд ихэмсэг агаад гуйлгах дуртай байдаг.
Ликёр уух дуртай хүүхнүүд: Цоглог, шийдэмгий, өөртөө итгэлтэй бүсгүйчүүд. Гэхдээ гоо сайхандаа анхаардаг л бол энэ ундаанд тэгтлээ их дурлах хэрэггүй.
Оргилуун дарс уух дуртай хүүхнүүд: Ихэвчлэн сээтгэнүүр зантай байдаг. Шоколад, чихэр, илчлэг ихтэй хоолонд дуртай. Энэ ундааг таалдаг бүсгүйчүүд уух дуртай, амархан ч согтдог. Эрчүүдийн толгойг яаж л бол яаж эргүүлэх авьяас түүнд бий.
Цагаан архи уух дуртай хүүхнүүд: Өөрийгөө бусдаас илүү гэж үздэг бүсгүйчүүд. Тэд чөлөөтэй, шийдмэг, аливааг тодорхой хэлж ярих дуртай. Хэлсэн амандаа хүрдэг. Бие эрүүл, ямар ч хоолыг гололгүй иддэг. Нууцхан сэтгэл хүслээ ч ил тод ярьдаг. Бараг согтдоггүй. Ер нь ажил хэрэгч бүсгүйчүүд зөвхөн хатуу архийг сонгодог. Түүнтэй дотносоход гэмгүй. Учир нь тэд үнэнч, бас хөгжилтэй.
Сэтгэгдэл ( 0 )