ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуул
Ерөнхий сайд С.Батболд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг дуудаж уулзав.
-Д.Зоригт оо, бензиний үнэ ямар байна?
-Сүүлийн үед тогтвортой байгаа, Ерөнхий сайд аа.
-УИХ-ын сонгууль хүртэл нэмэгдчихгүй биз?
-Орост Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарах хүртэл лав үнэ нэмэгдэхгүй болов уу. В.Путин нефтийнхэндээ өөрийг нь Ерөнхийлөгчөөр сонгогдтол үнээ нэмэхгүй байхыг анхааруулсан дуулдана лээ.
-Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХын сонгууль хүртэл хойшлуулах арга хэмжээ ав.
Мөнгөлөг хурандаа нэр дэвшинэ
Цагдаагийн нэгэн хурандаа эдлэндээ зурагт үзээд хэвтэж байх юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нээлтийн хуралдаанд үг хэлэхдээ авлига авч мөнгөжсөн хурандаа нар төрийн албыг нэн даруй орхихыг шаардав. Мань мөнгөлөг хурандаа огло харайн босч, ихэд хөхүүнээр дуу алдав.
-Энэ Эбэ үнэрч лүд шүү. Намайг УИХ-д нэр дэвших хүсэлтэй байгааг хүртэл мэдэрчихсэн байгааг нь. Төрийн албанаас татгалздаг хэрэг!
Сэтгэгдэл ( 0 )