АРААС ТЭВРЭХ
Ар нуруунаас, гараараа цээжин бие эсвэл бэлхуүсийг чинь ороон тэвэрдэг үү?
Тийм бол залуу чинь чамд үнэхээр хайртай юм байна. Тэр өөрийн "хангай шиг" түшигтэй цээжээрээ чамайг "хучин" өөр рүүгээ татахад чи түүнийг налан түшнэ. Нурууг чинь халхалснаараа чамайг айх аюулгүй, амгалан тайван байлгаж чадна гэдгээ илэрхийлж буй хэрэг. Нөгөөтэйгүүр, эр хүний эрэгтэйлэг шинжтэмдгийн нэг болох "чи бол зөвхөн минийх" гэсэн түрэмгийлэл, хүч чадлаа мэдрүүлж байна гэж ойлго.
Гэхдээ залуу чинь үргэлж араас чинь тэвэрдэг бол тэр өөртөө итгэл муутай буюу чамайг өөрт нь тийм ч сайн биш гэж боддог байж болох юм. Кинон дээр гардаг даа. Ихэвчлэн, өөртэй нь хамт үлдэхгүй эсвэл гомдоож уурлуулсан залуу, бүсгүйгээ "үлдээч" хэмээн гүйх, аргадах үед ийм үйлдлүүд хийдэг шүү дээ. Тэр чиний өөдөөс хараад тэврэхгүй байгаа нь чи түүнд сайнгүй болохоор тэврүүлэхгүй уурлаж магад гэж болгоомжилдгоос болдог байж мэдэх юм.Тэгэхээр чи ч гэсэн залуудаа сайн бол эргэж хараад энгэрт нь наалдан тэвэр. Илүү юм хийж болохгүй. "Би ч гэсэн чамд хайртай" гэдэг ч юм уу. Тэгвэл маргаашнаас нь залуу чинь "даварч" эсвэл "пээдийж" мэднэ. Эрчүүдэд хүсч буй зүйлийг нь хангалттай бишээр өгөх хэрэгтэй. Тэгвэл үргэлж ихийг хүссээр байх болно.
ШҮРГЭХ, ИЛЭХ, ҮРЭХ...
Тэвэрч байхдаа нурууг чинъ зөөгөн илдэг үү?
Чиний залуу өөртөө итгэлтэй нэгэн байна. Өөдөөс чинь харжтэврэнгээ нурууг чинь илж байна шүү дээ. Нуруу гэдэг хүний биеийн эмзэг хэсгийн нэг. Магадгүй ардаа нүдгүй учраас тийм байж болох юм. Эмзэг гэдэг үг заримдаа энхрий гэсэн утга илэрхийлдэг. Залуугийн чинь энэ энхрий үйлдэл чамд чин сэтгэлээсээ санаа тавьдгийг илэрхийлнэ. Гэхдээ түүний зөөлөн илэлт зөөлөн биш хөнгөхөн базалтаар солигдвол залуу чинь үүгээрээ чамайг хүсч байгаагаа хэлж байгаа хэрэг. Түүний сэрэл хөдөлж, "тэчъяадаж" байна гэсэн үг.
Зарим хүн өөрөө мэдрэхийг хүссэн зүйлээ хүнд хийж өгч түүгээрээ "намайг ч гэсэн ингэвэл таатай байх болно" гэдгээ илэрхийлдэг. Тэгэхээр нурууг чинь илэх үед түүнийг сайн ажиглаарай. Сэтгэл санаа нь ямархуу байх шиг байна? Царай зүс нь баргар байна уу? Сайнгүй харагдаж байвал залуугаа илээрэй.
АЛГАДАХ
Тэвэрч байхдаа нурууг чинъ зөөлөн алгаддаг уу?
Хэрэв найз залуу эсвэл сайн залуу чинь ийм байдлаар чамайг тэвэрдэг бол нэг их найдлага тавиад хэрэггүй юм байна. Алгадна гэдэгтэр чигээрээ сөрөг утга агуулдаг. Цохих, өвтгөх, хүрч ядах, хувцасны тоос гөвөх гэх мэт. Нэг үгээр хэлэхэд огтхон ч романтик биш. Хэрэв залуу чинь олон нийтийн газар ингэж тэвэрч байгаа бол "Бид хоёр дотно хосууд биш ээ. Би бол сив сингл залуу шүү. Энэ бүсгүй бид 2 зүгээр л найзууд" гэсэн санааг бусдад илгээхийг хүссэн байж болох юм. Хоёулхнаа байхдаа ингэдэг бол дурлал чинь очгүй болсон эсвэл чамд уурласан байж мэднэ.
Гэхдээ юу юугүй залуудаа уурлаад л, түүнийг хөөж туухаа азна. Аливаа зүйл хоёр талтай. Залуу чинь чамайг ямар үед тэврэхдээ "нөхөрсөгөөр" алгадаж байгааг анзаар. Хааяа нэг "алгаддаг" бол аюулын дохио биш. Чамайг айж эмээж, уйлсан, сэтгэл санаагаар унасан үед эсвэл ийм үр дагаварт хүргэх үйлдэл хийхийн өмнө "алгадаж" байгаа бол хүлээн зөвшөөрч болно.
БЭЛХҮҮСЭЭР ТЭВРЭХ
Бэлхүүсээр чинъ тэвэрч, өөр рүүгээ татдаг уу?
Залуу чинь чамайг хүсч байна. Бэлхүүсээр тэвэрсэн гараа чангалах замаар тааз таазаараа нийлэх нь нэлээдгүй секс сэдэлтэй үйлдэл шүү дээ. Өөрөөр хэлбэл, хоёулаа "2 Весоте 1 болъё л доо" гэх гээд байна гэсэн үг.
Гэхдээ энэ үйлдлийг нэлээн дотноссон хосууд хийх нь ойлгомжтой. Харин танилцаад удаагүй байгаа залуу ингэж "тэчъяадвал" болгоомжлох хэрэгтэй шүү. Ер нь залуугийн гар бүсгүйн цээжнээс доошлох тусам түүний амьсгаа хурдасч, биен дэх цус нь төв хэсэгтээ төвлөрөх нь бий. Залуу чинь ингэж тэврэхдээ толгойгоо чинийхтэй нийлүүлдэг бол бие махбодь битгий хэл оюун ухаан, сэтгэл санаагаараа нэгдэхийг хүсч байх магадлалтай. Гэхдээ зөвхөн толгой нийлүүлэлтээр хамаг шийдвэрээ гаргаж, өврөө нээж болохгүй. Залуу чинь ядарч толгойгоо чинийх дээр тавьж амраахыг хүссэн байж болно шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )