”Сайд нараас “TOEFL”-ийн шалгалт авъя”

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 05

Шинээр томилогдсон сайд нарын гадаад хэлний мэдлэгийг гишүүн Л.Гүндалай ихээхэн сонирхов. Сайд нар бүгд л орос, англи хэлний мэдлэгтэй гэж танилцуулгадаа дурлсан байна. Орос, англи хэлний мэдлэгтэй гэдэг нь чөлөөтэй ярьдаг гэсэн үг үү, эсвэл тэр хэл байдаг гэдгийг мэддэг гэж ойлгох уу

хэмээн Л.Гүндалай гишүүн лавлав. Сайд нарын зарим нь 76 гишүүнийг бүгдийнх нь гадаад хэлний мэдлэгийг нийлүүлснээс илүү ярих чадвартайг Ерөнхий сайд онцолж байна лээ. Ер нь сайд болж байгаа хүмүүсээс англи хэлний “TOEFL”-ийн шалгалт авч, хэлний мэдлэгээр нь шалгаруулж, өндөр оноотойг нь сайдын суудалд тэнцүүлдэг байх саналыг гишүүн Л.Гүндалай гаргав.

 

Д.БАТБОЛД

Эх сурвалж: "Өөр мэдээ" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top