Байгаль орчин, аялал жуулчлалын шинэ сайд Д.Цогтбаатар намынхаа хуралд илтгэл тавихын өмнө бяцхан тайлбар хийлээ. Тэрээр МАН-ын Бага хурал дээр “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээлэн буй орчин, ногоон хөгжлийн тухай товч танилцуулга хийсэн юм. Д.Цогтбаатар гадаад харилцааны мэргэжилтэй, энэ салбартаа олон жил ажилласнаас биш байгаль орчин руу хальж байсан удаагүй. Тиймээс тэр гадаад харилцааг л мэддэг гэдгээ намынхаа нөхдөд нотолж байлаа. Тэрээр “Шалгалтад орж буй оюутан ганцхан билетэнд бэлдчихээд өөр асуулт ирвэл хоёрхон өгүүлбэр хэлчихээд уншсан ганц руугаа хальдаг шиг би гадаад бодлого руу байн, байн орох байх шүү” хэмээв.
Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цөлжжээ. Энэ бол баян Бельги улс долоо дахин багтах том талбай. Нэг сая 190 мянган га талбай шатжээ. Энэ бол 17 Сингапурын нутагтай тэнцэх хэмжээний газар гээд л байгаль орчныг гадаад харилцаатай баахан хутгаж өглөө. Д.Цогтбаатар амьдралдаа ганцхан билет уншсан нь гадаад харилцааны салбар бололтой.
Эх сурвалж: "Өөр мэдээ" сонин
Сэтгэгдэл ( 0 )