2. Та ямар нэг зөрчилдөөн, эсэргүүцэлд бэлэн байх хэрэгтэй. Таны бодож байгаагүй зөрөлдөөн гарч магад.
3. Тухайн ятгаж байгаа хүнтэйгээ бага зэрэг санал нийлэхээсээ бүү ай. “ тийм ээ, гэхдээ… эсвэл “тиймээ, гэхдээ үүнийг эс тооцвол….. эсвэл бүр тийм ээ гээд хэлчих. Гэхдээ та буруутан болж болохгүй шүү.
4. Та зарим нэг талдээр буруутсан байвал түүнийгээ хүлээн зөвшөөр. Энэ нь таныг итгэж болохоор хүн мэт харагдуулна.
5. Таны бодлыг, өөрийхтэй нь харьцуулж үзэхийг санал болго. Магадгүй тэр өөрийхөө буруу байгааг ухаарч магадгүй.
6. Та энэ ятгалгаасаа ямар нэг ашгийг авах гэж буй бол авах байх гэж бодож байгаа хэмжээнээсээ ихийг хүлээх хэрэгтэй. Жишээ нь та машинаа 4сая төгрөгөөр нэг компанид зарах боломжтой гэж бодьё. Гэхдээ та тухайн хүндээ машинаа эхлээд 6 сая төгрөг гэж хэлэх хэрэгтэй. Тэгвэл дараа нь тухайн хүнтэйгээ ярилцсаар 4сая д зарахаар болбол тухайн хүн таныг маш их хэмжээгээр үнээ буулгаж байна гэж бодно гэсэн үг. Ингээд та анх төлөвлөсөн 4 сая төгрөгөөр машинаа зарна.
7. Та хэн нэгэн хүнтэй зөрөлдөх үедээ, тухайн хүний зарим нэг санаатай нь санал нийлж, түүний бодлын сайн талуудыг нь хэлэх хэрэгтэй. Жишээ нь та нэг компанид ачааны машин зарах болсон гэе. Гэтэл менежер нь таны нүүрэндээр “ би чиний машиныг авахгүй. Бид брэндийн машиныг авдаг гэж хэлэв.” Тэгвэл та ийм үед “ мэдээж брэндүүд сайн л даа. Тэд 30 жилийн нэр хүндтэй шүү дээ” гэж хэл. Үүний дараа менежер тантай дахиж өрсөлдөнгүй харьцахгүй.
Ийм үед нь харин та өөрийхөө талаас ярьж эхэлж болно. “ Гэхдээ өвлийн хүйтэнд машин тань унтраад асахгүй бол тэр компаниуд танд тус болохгүй гэдгийг та мэдээгүй юм уу? Тэгээд та машинаа янзлуулах гэж өөрөө хүн дуудах болно.“ гэж хэлэхэд тэд таны бодлыг дахин нэг авч үзнэ гэдэгт итгэлтэй байж болно. Тэд таны саналыг заавал 2дах удаагаа бодно.
8. Хэтэрхий их битгий мэдэмхийрч яриарай. Тэгвэл тэд таны үгийг авахгүй болно.
9. Гэнэт битгий санаанаасаа буцаарай. Тэгвэл тэд өөрсдийгөө дийлсэн мэт бодож, дараа нь ятгахад хэцүү байх болно.
Сэтгэгдэл ( 0 )