Хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг анхааруулав

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 06

Нийслэлийн цагдаагийн газраас иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжид хандаж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Энэ сарын 04-ний 20:30 цагийн үед “Тэнгис байгаль” дэлгүүрийг түрээслэгч Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны иргэн 20 настай эрэгтэй Д-г мөн дүүргийн 9 хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай Н гэгч бусадтай бүлэглэн орлогын 80,000 төгрөгийг хулгайлан зугтаасан. Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах ”Баянгол” зочид буудлын ресторанд эд зүйлсээ алдлаа” гэх мэдээллийг энэ сарын 05-ны 20:00 цагт авч  шалгахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 27 настай эрэгтэй Б-ийн хар өнгийн савхин хүрмийг Сэлэнгэ аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай эрэгтэй М бусадтай бүлэглэн хулгайлсныг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан илрүүлсэн байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top