Хан-Уул дүүргийн 02 дугаар хороонд байрлах “Арьс ширний үйлдвэрийн хашаанд “Сор” ХХК-ийн хажууд байрлах “Харигаа” ХХК-ийн ус цэвэршүүлэх байгууламжийн устай нүхэнд хүн унаж нас барсан байна. Хэрэг энэ сарын 03-ны 10:55 цагийн орчим гарчээ. “Харигаа” ХХК-ийн 8 дугаар насосны зүүн талын хог хамах механик төхөөрөмжийг байрлуулж буй ухсан нүхний газрын хөрсний усанд Төв аймгийн Зуунмод сумын харьяат “Сор” ХХК-ийн манаач 58 настай эрэгтэй П унаж нас барсаныг тогтоон, хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )