Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ШШГЕГ-ын хорих 401 дүгээр ангид хоригдож байсан хүн нас барсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хэрэг энэ сарын 03-ны 12:00 цагийн орчим гарсан аж. Тус ангид ял эдэлж байсан, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн147 дугаар зүйлийн 147.2-оор таслагдан 3 жилийн хорих ялаар шийтгэгдэн хоригдож байсан Дархан-Уул аймгийн харьяат 23 настай эрэгтэй А тус хорих ангийн эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсаныг тогтоосон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )