Сайхансамбуу доголон хөлөө ташуурдахын учир юу вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 06


 “Нарантуул” захаар овоглодог, 2008 оны сонгуулиар Завхан нутгаас УИХ-д сонгогдсон Ш.Сайхансамбуугийн хачин гэмээр үйлдлүүд байсхийгээд хөлийг нь доголгодог үзэгдэл тасрахгүй байсаар бүрэн эрхийн хугацаа нь дуусах бололтой. Нэгэнтээ тэрбээр “Би авлигачидтай хамт сууж байна. Авлига өгч байсан хүмүүстэйгээ тохой залгаад сууж байна шүү дээ” гэсэн агуулгатай болчимгүй үг хэлээд нэг доголсон. Авлигатай тэмцэх газар бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг энэ үгээ тайлбарлахыг шаардаж, чухам хэнийг хэлсэн талаар асуухад ёстой л их нь ичиж, бага нь уйлахын үлгэр давтагдсан даа. Хэлсэн үгэндээ орооцолдож бүдрэх шахсан Самбуу гишүүн уншаагүй билетээ сугалчихсан оюутан аятай хөлсөндөө нэвтрэх шахуу юм болж нэг юм салсан. Ард нь харин төрийн түшээгийн нэгэн танхимд хамтран сууж байгаа ангийн нөхдийнхнь, түүнд итгэж найдаад сонгосон Завхан нутгийнхны нэр төр сүрхий бүдгэрсэнд тэр гэмшээгүй бололтой. Гэмшээгүй ч юу байхав, ерөөсөө түүнд төр түшилцэх ноён нуруу, жудаг зарчим байхгүй юм байна даа гэхээр үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиов. Манай сонины сурвалжлагч С.Бямба-Очир түүний Их хурлын танхимын үүдний гонхонд хэний ч санаанд оромгүй авирласан хачин дүр төрхийг хальсанд буулгасны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөнөөхөн зургийг дамжуулан нийтэлцгээв. Энэ бол бусдын мууд дурлаж, сенсаац шуугиан хөөцөлдсөн хэрэг биш л дээ. Ардчилсан улс орны чөлөөт сэтгүүл зүйд байдаг л үзэгдэл.Тэр зургийг авсан... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top