Зургаан килограмм хүү төржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 06

АНУ-ын Айова мужийн нийслэл Де-Мойне хотын “Mercy Medical Centre” эмнэлэгт Кендалл Стевардсон гэх эмэгтэй зургаан кг хүүхэд төрүүлжээ.
Тэрбээр 6.2 кг жинтэй 59.7 см урт хүүгээ ямар нэгэн хагалгаа хийлгэлгүйгээр төрүүлсэн байна. К.Стевардсон хүүгээ Эйшер Стевард сон гэж нэрлэсэн бөгөөд түүний ахыг 15 сарын өмнө төрүүлж Иуда Стевардсон хэмээн нэрийджээ.
Иуда хүү 5.4 кг жинтэй төрж байсан аж. “Mercy Medical Centre” эмнэлгийн албаныхны мэдээлснээр таван кг-аас дээш жинтэй хүүхэд төрөх нь тун ховор тохиолдол гэжээ.

Би болон миний нөхөр Жошуа кесаревогийн хагалгаа хийлгэхийг хүсээгүй” хэмээн ярьжээ.

Г.НЯМСҮРЭН

www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top