Д.Манлайхүүд тусламжийн гараа сунгая

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 07


Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу хуучнаар ЭНЭШТ-д цусны хорт хавдартай, эмчийн хяналтанд байдаг 700 гаруй хүүхэд байдаг. Тэдний хувьд ирээдүй гэсэн ойлголт байхгүй. 3-5 удаагийн химийн тариагаар дээд тал нь 3 жил амьдардаг. Харин энэ сэтгэл сэрдхийлгэм мэдээ 1-р эмнэлгийн цусны эмгэг судлалын тасгаар үргэлжилж байна. Хамгийн аюултай ийм өвчин тусахад бид буруугүй. Агаарын бохирдол, экспортын хүнсний бүтээгдэхүүнүүд цусны хорт хавдарыг үүсгэж байгаа нь харамсалтай юм.

Сүүлийн үед хамт эмчлүүлж байсан хүмүүс 3 хоноод очиход л нэг нь өөд болчихсон байгаа тухай Солонгос-Монгол хэлний багш мэргэжилтэй Д.Манлайхүү нулимс асгаруулан ярьж байна. Түүний хувьд өнгөрөгч 2011 оны 8 сард анх ийм өвчтэйгөө мэдсэн бөгөөд багш хүний уужим ухаанаар өвчиндөө хандаж гадагшаа гарах гарц хайсан байна. Монголд даралтны аппарт, чагнуураас өөр багажгүй эмч нар энэ аймшигт өвчнийг зөвхөн химийн тариагаар амь аргацгааж байдаг аж. Химийн тариа нь манай оронд олдодгүй бөгөөд хэсэг хугацааны дараа гэхэд л орон даяар тасарч өдөрт 13 мянган төгрөгний тариа хийлгэж амьд явдаг хүмүүсийг хувь тавьланг нэг мөсөн үгүй хийдэг байна. ЭМЯ-ны сайд дарга нар үүнийг анхааралдаа авах цаг аль хэдийн болжээ.

Цусны хорт хавдар өвчин нь өөрөө чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийлгэхгүй бол дээд тал нь 5 жилийн насыг нь үлдээдэг аймшигт өвчин юм. Гэтэл манай улсад энэ төрлийн өвчлөл маш ихсэж байгаа бөгөөд эмчилгээ байхгүй нь гайхшрал төрүүлж байгаа юм. Солонгос улсын Гэгээн Мариягийн эмнэлэгт энэ мэс хагалгааг хийдэг ч 200 сая вонн буюу 146 мянган ам доллар болдог байна. Д.Манлайхүү бүсгүй бусдаас амьдрал хайрлахыг хүсч энгийн амьдралтай багш эгэл нэгэн бүсгүй байхаар хичээж байна. Түүний эмчилгээний зардал 146 мянган доллар бөгөөд гэр бүлийн өрхийн орлого нь сарын 400 мянган төгрөг. Тэрээр 3 удаагийн химийн тарианд орж одоо толгой нь үсгүй болсон бөгөөд париктай гадуур явдаг ажээ. Өвчнөөсөө болоод гэнэт хүндрэх, сард 2 удаа эмнэлэгт хэвтэх, нэг удаа 200 мянган төгрөний тариа хийлгэх гээд энэ бүсгүйн амьдрал өмнөхөөсөө утгагүй болж эхэлсэн тухай түүний ээж уйлж ярьсан юм. Тус бүсгүйд амьдрал хайрлах хүсэл таньд байвал, нөгөө талаар нийгмийн хариуцлагыг дэмжигч байгууллагууд энэхүү мэдээллийг уншиж байвал 1-р эмнэлгийн цусны эмгэг судлалын тасгаар ороод гараарай. Тэнд хэд хоногийн дараа хорвоог орхихоо мэдэхгүй зуу зуун өвчтөн өвчиндөө шаналан суудаг юм билээ. Өвчин хэнд ч хэлж биш хийсч ирдэг.

Төрийн зөв бодлого гэж байдаг бол улс оронд маань хаалга тогшихгүй нүүрлэж байгаа олон төрлийн өвчлөлүүдийг эх орондоо хямд зардалаар эмчлэх, оношлох боломжийг бүрдүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэм. 

Д.Манлайхүүгийн дансны дугаар Хаан банк: 5076156318

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top