Тед Виллиамс хэмээх орон гэргүй, архичин, алтай хоолойтой эр АНУ-ын Охиод амьдарч байна гэсэн агуулга бүхий бичлэг одоогоос жилийн өмнө youtube.com сайтад тавигдсан даруйд 18 сая хүн үзсэн байна. Энэ бичлэгийг харсан хүмүүс түүнд ажлын санал тавьж, орон гэрээр хангах санал цөөнгүй тавьсан гэнэ. Харин Тед Виллиамс 3 саналыг нь хүлээн авч, өнөөдөр өөрийн гэсэн гэртэй болжээ. Үүгээр ч зогсохгүй гэрээ тохижуулан хувцасны өрөөтэй болсон байна.
Өдгөө Кэти хэмээх бүсгүйтэй хамтран амьдарч байгаа тэрбээр доорхи бичлэгт : Сүүлийн хэдэн жил төрсөн өдрөөрөө бялуу авч үзээгүй болохоор надад сайхан байна. Гэртэй болоод, өмнөхөөсөө үнэтэй хувцас өмсөх болсон. Хоолойны минь л ач тус. Төрөлхийн хоолой минь ийм. Намайг дэмждэг, хамтардаг бүх хүнд баярлалаа гэж хэлж байна.
Гудамжны архичин эр нэгхэн жилийн дотор хэрхэн амьдралаа дээшлүүлснийг бичлэгээс үзнэ үү.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )