ирдэг. Би дандаа нуруу нугасны эмгэгүүд эмчилж байна. Тэгэхэд нөгөө хүний ходоод , элэг нь зүгээр болоод байдаг. Тиймээс би энэ тухай номондоо нэлээд хүчтэй оруулсан. Миний ном бол зүгээр нэг худалдаанд гараад зогсохгүй бэстселлер болно гэдэгт найдаж байна.Тэр бол ойлгомжтой. Би асар олон өвчтэй хүнийг эмчилсэн. Монголын анагаах ухаан эмчилж чадаагүй юмыг би эмчилсэн. Герман, Япон,Хятадад эмчилгээгүй гэсэн хүмүүсийг би эмчилсэн. Дэлхий нийтэд байдаг захын мэдрэлийн хатингаршил гэж өвчин байдаг юм. Үүнийг би эмчлээд тухайн хүнийг хөл дээр нь босгосон гэдгээ ам бардам хэлнэ. Тийм учраас зарим талаар дэлхийн шинжлэх ухааныг би хол даваад гарсан гэж боддог. Хэн ч намайг ингэж үнэлдэггүй. Би өөрийгөө үнэлдэг, өөрөөрөө бахархдаг юм. Яагаад гэвэл миний бодож сэтгэж хийсэн бүхэн дэлхий нийтийн тэр ном хэвлэл дээр бичигдсэн зүйлтэй таараад байгаа юм, 2-рт хүн гэдэг чинь эд эрхтэнээс тогтсон. Жишээ нь чи зүрхтэй. Зүрх чинь цусаа шахна цус тархинд очиж тэжээлээ авна. Хүний зүрх зогсонгуут хүн үхдэг. Гэтэл толгой өвдөхөд толгойны өвчин гээд эм өгөөд байдаг. Гэтэл зүрхнээс ганцхан судас агшсан байхад толгой өвдөж байгаа. Тэр судсыг тавиагүй байхад толгойны өвчин зүгээр болохгүй. Ингээд нэг нэгнээсээ уялдаатай байдаг.Ходоодны өвчнийг эмчлэхдээ яагаад толгойг нь эмчлэхгүй ходоодыг нь эмчлээд байдаг юм. Тэгэхээр энэ бүгдийг эмгүйгээр эмчилдэг учраас би бусдаас давуу. Яагаад уламжлалт анагаах ухааны эмч нар давуу байдаг вэ гэвэл үүнд л байдаг юм. Аль ч уламжлалын эмч дээр очиход яг л миний ярьдагийг ярина. 
Сэтгэгдэл ( 1 )
Хөөх, би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэдэнтэй холбоо барьж, түншлэх сайн бизнес санаа хайж байна. SERVICES@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM HTTPS://ECTBANKS.COM/REG/