Хятадын “харгис” сурган хүмүүжүүлэх арга

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 07

Хятадууд  өөрсдийгөө бар, луу, бүргэд зэрэг амьтадтай зүйрлэн түүгээрээ омогшдог улс. Өөрсдийгөө чоно аав, бар ээж хэмээн нэрлэсэн  нэгэн гэр бүл дөрвөн настай хүүгээ сургахаар дотуур өмд, гуталтай нь дүн өвлийн хүйтнээр гадаа гүйлгэжээ. Харгис эцэг эх шинэ жилийн өмнөх өдөр болон цагаан сараар хүүгээ ингэж гүйлгэж байхаар болсoн гэнэ.

-13 градусын хүйтэнд хүү “Ааваа больё оо, чадахгүй ээ, үгүй” гэсэн ч аав, ээж хоёр нь “Алив хурдан гүйгээрэй, чи чадна” хэмээн хүүг цасан дээр гүйлгүүлж, суниалгаж байгаа нь бичлэгт гарна.  

Гэртээ дулаан хувцас өмсөөд, эрхлэн тоглох ёстой хүүхдийг ингэж хүмүүжүүлж байгаа хятад гэр бүл “Бүргэд ангаахайгаа нисгэж сургахын төлөө хадан хавцлаас түлхдэг. Харин чоно хатуужилтай амьтан. Тиймээс бид хүүгээ тэсвэр хатуужилтай, сайн хүн болгохын төлөө гүйлгэж байна” хэмээн  тайлбарласан байх юм.

Байнга гүйлгэдэг бол яахав.  Гэхдээ гэнэт ингэж гүйлгэхээр хөөрхий хүү хатгаа туссан нь лавтай бизээ.


А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top