"Бүсгvй минь", “ Эгчмэд бүсгүй” дуу нь хит болж нэгэн үе vзэгчдийн сонорыг мялааж байсан "Элкондор" хамтлаг тараад багагvй хугацаа өнгөрсөн. Хамтлагийн гишvvд тус тусдаа уран бvтээл хийх болсон билээ. Хамтлагчийн ахлагч Цогоо гитарчин Энхболдтойгоо хамтран "Hero" нэртэй хамтлаг бәйгуулж “Зүүд” дууны клип нь олны хүртээл болсныг уншигчид санаж буй биз ээ. Тус хамтлагийн хамгийн махлаг гишуvн П.Хэрлэнг бор дарс чамгүй хүртэх болсон тухай чих дэлсэх болсон. Энэ ч үнэний ортой ажээ. Тэрээр тасралтгүй олон хоног архи ууснаас болж саяхан бие нь муудан эмнэлэгт хүргэгджээ. Бие нь эрс муудсан түүнийг ар гэрийнхэн нь яаралтай эмнэлэгт хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Мэргэжлийн сайн дуучин болно гэж багш нартаа үнэлэгддэг дуучин залуу уран бүтээлээ тууштай хийлгүй ийн бор дарсанд толгойгоо мэдүүлэх болсон нь туйлын харамсалтай.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )