Мисс Содтуяагийн экс нөхөр Чингүүн хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 07


 Салсан эхнэрийнхээ гуншингаар хэвлэлүүдэд овоглогддог загвар өмсөгч Чингүүн хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа гэнэ.    Хайрт бүсгүй Ундралаас илүү хадам эцэг  “Их засаг”-ийн Ням-Осорт тоогдох гэж дөрвөн жил гаруй гүйж байгаа тэрээр эхнэрийнхээ хамт Бээжинд номын дуу сонсож байгаад саяхан иржээ. Биедээ охиных нь нэрийг шивүүлж хайр сэтгэлээ олонд зарлахад нь өөрийгөө “Өөрийгөө зургийн цомог” гээд бодчихсон юм байх даа гээд  Ням-Осор захирал ихэд эгдүүцсэн гэдэг.  Харин бие давхар болсон эхнэрээ бөөцийлж байхыг нь хараад “өмнө нь хүүхэдтэй болсон эр хүн болохоор арай өөр юм аа” гэж анх удаа тоосон сурагтай.   Чингүүн удахгүй нярайлах эхнэрээ халамжилж, шоу цэнгээнд уриалсан найз нөхдийнхөө утсыг бүр авахаа байсан гэнэ шүү.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top