Хүрээ хорвоо: Ардын дуунаас үүдэлсэн аялгуут жүжгийн цомнол

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 07


 

 

Тэртээ 1912 онд Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаас Богд хаанд өргөх бичиг барьсан байна. Үүнд Их хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар мөн. Олон улсын хаадын суугаа хотыг цөм, Нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон бүхийн тулд, үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл хүрээ хэмээн бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав. Ийнхүү зарлиг гуймуй хэмээсэн Богд хаан зарлиг гуйсан ёсоор болгогтун үүнийг хичээнгүйлэн дагаж Сангийн зэрэг дөрвөн яамнаа мэдтүгэй    хэмээжээ. Ийнхүү олноор өргөгдсөний  тэргүүн он өвлийн сүүл сарын хорин хоёронд Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээжээ. Ийнхүү Нийслэл хүрээ гэж нэрлэсний 100 жилийн ойд зориулсан “Хүрээ хорвоо” хэмээх Ардын дуунаас үүдэлсэн аялгуут жүжгийг Улаанбаатар чуулгын уран бүтээлчид энэ сарын 18нд 17 цагаас өөрийн тайзнаа тоглохоор болжээ.  Тус жүжигт хүрээний гангацуул, лам нар,  иргэд болоод 1030-аад оны аж байдал, үйл явдлыг харуулсан ардын дуунууд эгшиглэх ажээ. Жүжгийн уран бүтээлчдээр

 

Зохиолчид :   Д.Төрбат        Төрийн шагналт,Соёлын гавьяат зүтгэлтэн  

Т.Зөнбилэг     Г.Сэр-Одын нэрэмжит шагналт,яруу найрагч

 

Зөвлөх                                    Л.Эрдэнэбулган /МУУГЗ/

Ерөнхий найруулагч              Г.Эрдэнэбаатар /МУСТА/

Ерөнхий удирдаач                 Р.Ганбат /МУСТА/

Ерөнхий зураач                     Л.Баярхүү

Туслах найруулагч                П.Урнаа /МУСТА/

 

Уран сайхны удирдагч           Ц.Төвшинтөгс /МУГЖ/

Д.Баасанжав /МУСТА/

Б.Батболд /МУСТА                                                 

Б.Эрдэнэсаруул

Д.Ширмэнтуяа /МУГЖ/

О.Анхчимэг

М.Анхтуяа /МУСТА/

А.Давааням /СУИС-ийн оюутан/

Д.Ариунбаатар /МУСТА/

Ч.Дорж                                                         

Т.Баяраа /МУГЖ/

Б.Эрдэнэсаруул

С.Отгонбаатар                   

Оролцон тоглогчид: 

Олны хэсэгт: СУИС-ийн уртын дууны 4-р курсын оюутнууд.

НУБЧ-ын “Хангарьд” үндэсний найрал хөгжим.

НУБЧ-ын бүжигчид.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118411, 91991440,89004147

Нийслэлийн Улаанбаатар чуулгын маркетенгийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top