Та бидний сайн мэдэх цөөнгүй барилга сүнстэй гэнэ. Ингээд тэдгээрээс хамгийн аймшигтайг нь танилцуулая.
Цагаан ордон
Дэлхийн хамгийн алдартай ордон хамгийн аймшигтай барилгуудын нэгд тооцогддог. 1800-аад оноос хойш АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч гэр бүлийн хамт энэхүү барилгад амьдарч байгаа юм. Цагаан ордонд үе үе сонин жигтэй авиа гарч эсвэл хүн алхах, хаалга нээгдэж, хаагдах чимээ сонсогддог байна.
Энэхүү ордоны анхны “оршин суугч” нь АНУ-н анхны Ерөнхийлөгч Жон Адам, тэргүүн хатагтай Абигел Адам нар юм. АНУ-ын анхны тэргүүн хатагтай Абигел цагаан хэрэглэлээ ордны зүүн өрөөнд угаадаг байсан бөгөөд түүний сүнс энэ хэсэгт шингэжээ. Хатагтай Абиегл өрөөний хажуугаар үйлчлэгчид өнгөрөхөд нь дагадаг байна. Гэхдээ тэргүүн хатагтайн сүнс зөвхөн цэвэрлэсэн даавуу барьж яваа үйлчлэгчийг л дагадаг ажээ.
Түүнчлэн Дэлхийн хоёрдугаар дайны үед Британы ерөнхий сайд Винстон Чэрчил нас барсан ерөнхийлөгчийн сүнсийг шөнө дөлөөр харсан бөгөөд дахин Линколины унтлагын өрөөнд орохоос татгалзсан байна.
Энэ ордонд Линколин болон түүний ээж, үйлчлэгч нарынх нь сүнс хоргодосон ажээ.
Лондонгийн цамхаг
Уг барилга өмнө нь Английн цуутай гэмт хэрэгнүүдийг хорьдог шорон байсан бөгөөд ихэнх нь дүүжлүүлж эсвэл толгойгоо авхуулсан байна. Өөрөөр хэлбэл цаг бусаар нас барсан хоригдлуудын сүнс энд хоргодсон ажээ. Харин хоргодсон сүнсүүдийн хамгийн алдартай нь VIII Хэнри хааны хатан Анна Волиены сүнс юм. Тэрээр удам залгах хүү төрүүлэхээс татгалзснаар толгойгоо авхуулсан байна. Түүний толгойгүй сүнс нь цуст цамхагийн дотор өнөөдрийг хүртэл харагдаж олон хүнийг айлгаж байгаа юм. Лондонгийн цамхагийн Давстай цамхаг хэмээн нэрлэгддэг хэсэгт сүнс байдаг болохоор нохдыг оруулдаггүй гэнэ.
1864 онд дайны дараахан нэгэн цэрэг уг цамхагийн хажуугаар өнгөрч яваад сүнстэй таарснаа хэлсэн бөгөөд үүнийг олон цэрэг баталдаг.
Валеийн Хаус
АНУ-ын Сан Деагогийн “Old Town” бол дэлхийн хамгийн аймашигтай сүнстэй байшингуудын нэг юм. Уг байшинг Томас Валеи 1857 онд барисан бөгөөд баригдаад удаагүй байхад нь Жим Робинсон гэгч эр түрээсэлснийхээ дараагаар өөрийгөө боомилжээ. Үүний дараагаар Виолэт Валеийн амиа хорлож удалгүй Валеи гэр бүлийн бусад гишүүд нь нас барсан байна.
Шотландын Эдинбургын цамхаг
Өнгөрсөн зуунуудад толгойгүй хүн, хий үзэгдэл ноход мэтийн талаар түгээмэл бичдэг байсан ч бодитой нотлох баримт гарган ирэхэд бэрхшээлтэй байдаг. Тэгвэл 2001 оны зургаадугаар сард эгэл бус үзэдлийг судлахаар томоохон судагаануудыг эхлүүлжээ.
10 өдрийн турш уг 900 жилийн настай Шотландын цамхагийг сайн дурын оролцогчдоор анхааралтай ажиглуулсан байна. Дараа нь тэд үл мэдэгдэх дуу чимээ гарч хувцаснаас хэн нэгэн татах үл мэдэгдэх биес явж буй мэт зүйлс мэдрэгдэж байсаныг хэлжээ. Эдгээр хүмүүсийн хэлсэн зүйлс нь өмнө нь яриагдаж бас няцаагдаж байсан баримтуудтай бараг тохирч байсан юм.
Украйны Скүүнер зочид буудал
“Jolly Old England” нь дэлхийн хамгийн хуучны, хамгийн аймшигтай зочид буудлуудын нэг юм. Чарлес Дикэн болон III Жорж хаан энэ буудалд зочилж байсан түүхтэй юм . Их Британий хий үзэгдлийг судлах нийгэмлэг Их Британий хамгийн аймшигтай зочид буудал хэмээн эндхийг тодорхойлон, зарлажээ. Буудалд өнгөрсөн хэдэн жилд 3000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Уг зочид буудлын 17, 18-р тоот өрөөнүүдэд хий үзэгдэл сүнснүүд харагдах нь түгээмэл байдаг гэнэ.
АНУ-ын Шинэ Орлианы Лалаура байшин
1800 оны эхээр Мадаме Лалаура нь Нью Орлеанд олны хүндлэл хүлээсэн хүн байсан бөгөөд энэ харшид тэр олонд нэр хүндтэй байх хугацаандаа амьдарч байсан юм. Түүний талаар судалж үзэхэд Лалаура нь харгис хэрцгий эмэгтэй байсан гэдэг нь тогтоогджээ. Тэрээр үргэлж өөрийн боолуудаа тамлан зовоодог байснаас түүний нэг зарц нь уг байшинд нь гал тавьжээ. Энэ үеэр цөөнгүй хүн нас барж, зарим нь бэртсэн түүхтэй. Энэ явдлын дараагаар Лалаурагийн гэр бүл зугтаж дахин хэзээ ч Луйсаннад хөл тавиагүй байна. Хэсэг хугацааны дараа уг байшинг худалдсан бөгөөд шинэ эзэн нь сонин жигтэй үйл явдлуудаас болоод удалгүй орхин явжээ. Саяхан Лалаурагийн нууц оршуулгын газруудынх нь нэгийг шалан доороос нь олсон байна.
Энэтхэгийн Бангарх бэхлэлт
Уг эртний Энэтхэгийн бэхлэлт нь үнэхээр сүнстэй учраас засгийн газраас битүүмжилжээ. Бэхлэлтийг 1700 онд дайн тулаан өлсгөлөн зэрэг үйл явдал болсноор орхисон байна. Уг бэхлэлттэй холбоотой нэгэн домог байдаг ажээ. Энэ нь нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйд хар шидтэн дурлажээ. Гэвч бүсгүй түүнээс татгалзсан тул шидтэн хараал хийсэн домогтой. Энд ирсэн зуулчид агаараас нь эвгүй зүйлсийг мэдэрдэг байна.
О.Энх-Амгалан
Сэтгэгдэл ( 2 )
Сонин л юм
Сайн мэдээ бэлтгэжээ