МУ-ын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд танаа

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 09

 

 Асуулга тавих тухай

 

Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танд дараахи асуулгыг тавьж байна. Үүнд:

Олон  Улсын Валютын сан, Дэлхийн  банк, Азийн хөгжлийн  банк зэрэг  байгууллагууд  болон  улс  орнуудаас  Монгол  улс  1990 оноос  одоог  хүртэлх  хугацаанд  хэдэн  сая ам.долларын  зээл,  тусламж,  хөнгөлөлттэй зээл авсан.   Тэдгээрийн  зээлийн  хүү,  эргэн  төлөх  хугацаа,  тухайн  зээлийг  ямар  зориулалтаар  авсан,  хэрэгжилтийн  үр  дүн,  эргэн  төлсөн  үндсэн  зээл  болон  зээлийн  хүү,  2012 онд  төлөх  нийт зээл,  зээлийн  хүүгийн  талаар  тооцоо  судалгаа,  дэлгэрэнгүй  мэдээлэл,  танилцуулгыг  бэлтгэн  ирүүлнэ  үү.

Асуулгын  хариуг  Улсын  Их  Хурлын  тухай хуульд  заасан  хугацаанд  бичгээр  ирүүлж,  улмаар  Улсын  Их  Хурлын  2012 оны  хаврын   чуулганы  нэгдсэн  хуралдаанд  сонсгохыг  Танаас  хүсье.

Хувийг:  Засгийн  Газрын  Хэрэг  эрхлэх  газарт

 

Хүндэтгэсэн: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top