Ард түмний мисс Д.Ариунцэцэг гэрийнхээ сантехник, цахилгааны эвдрэлийг өөрөө засдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 09


 

 Сайхан бүсгүйн жаргал зовлонг ханатал эдэлж яваа мисс Ариунцэцэг хайр сэтгэлийн гурвалсан холбоо бүхий хэл амнаас дайжин Сингапур-Монгол хоёрын дунд жим гартал ирж очин  чимээгүйхэн амьдарсаар хэдэн жилийг үдэж буй.  Анх 16 настайдаа миссийн тэмцээнд  оролцож, олны танил болсон тэрээр өөрийг нь  алган дээрээ тавьчихсан юм шиг дураараа шинжиж, сонжсон хүмүүсийн харцнаас залхсандаа  загварын тайзыг орхисон гэдэг. Эршүүд зантай, техникт дуртай тэр  багадаа   алх хадаас, бахь,  атвёрка  бариад аавдаа тусалдаг байжээ. Одоо ч гэсэн гэртээ гарсан сантехник, цахилгаантай холбоотой эвдрэлийг өөрөө засчихдаг аж.   Ариунцэцэг  өнгөрсөн жил Удирдлагын академийн бизнесийн удирдлага, маркетингийн ангийг төгссөн бөгөөд  цаашдаа  бизнес  тал руугаа өөрийгөө хөгжүүлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн гэнэ шүү.  

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Egel negen(202.179.23.25) 2016 оны 12 сарын 22

Zaluu ueiin ohidod ulger duurial bolohoosoo omno hormoin yavdlaaraa amidralaa bosgodog iimerhuu hogshin huuhnuudiig hooson malgai omsuulehee bolimoor yum

0  |  0
Top