Байнгын хороод МАН-аас бүрдсэн шинэ дарга нартай болов

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний дунд байнгын хорооны дарга сонгох асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Одбаярыг 88,6 хувийн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Сүхбаатарыг 81,8 хувийн саналаар улираан сонгож, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Р.Будыг 88,6 хувийн, Төсвийн байнгын хорооны даргаар О.Чулуунбатыг 90,9 хувийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар  Д.Балдан-Очирыг 82,6 хувийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар А.Тлейханыг 80 хувийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Э.Мөнх-Очирыг 84,8 хувийн саналаар сонголоо.

Ийнхүү УИХ-ын байнгын хорооны дарга нар дан МАН-ын гишүүдээс бүрдлээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top