С.Итгэлхүүд амьдрах итгэл өгцгөөе Монголчуудаа!

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 09

СХД-н 28-р хороо сансарын 4-17 тоотод оршин суугч Сүхбаатар овогтой Итгэлхүү нь 2011оны  9-р сарын 2-нд Улаанбаатар хотын 2-р төрөхөд 3,8кг жинтэй мэндэлсэн. 2011 оны 10 сарын 25 нд “Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв”-д шинжилгээ хийлгэн "Зүрхний ховдол хоорондын болон тосгуурын цоорхойтой, зүрх том" гэсэн оноштой гарч, хяналтанд орсон байна. 2011 оны 10-р сарын 31-нд ханиад хүрээд “Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв” хэвтэн эмчлүүлэн байх хугацаанд өвчин нь хүндрэн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад 2011 оны 12-р сарын 19-нд эмнэлгээс гарсан. 2011 оны 1 сарын 14-нд дахин хэвтэж 2011 оны 1-р сарын 21-нд гарсан. Гарсан даруйдаа бие нь нэг л зовиуртай байсан бөгөөд  эмнэлэгт дахин үзүүлж цээжний рентген зураг, зүрхний ЭХО бичлэг хийлгэхэд анх байснаасаа зүрхний цоорхой томорч 1,5 см буюу зүрх нь томорсон байсан. Одоо ханиад хүргэх юмуу өвдөхөд өвчинөө даахгүй гэсэн бөгөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Өвчин нь хүндрэсэн болохоор энэхүү хагалгааг Монголд хийх боломжгүй гадаадад хийлгэх шаардлагатай ажээ.

Хүүгийн аав: Эхнэр маань ажилгүй, охин маань 11-р ангиа төгсөж байгаа. Би өөрөө хувийн байгууллагад ажилладаг. Цалин бага авдаг болохоор монголын сайхан сэтгэлт ард түмнээсээ туслалцаа хүсч байна. Яаралтай хагалгааг Малайз улсад хийлгэхэд 18,000-20,000 доллар.  шаардлагатай байгаа. Одоо яаралтай явахгүй бол  биеийн байдал нь хүнд байгаа хэмээн ярьсан байна.

Аав-Сүхбаатар          Холбоо барих утас-96014732

Ээж-Цэцэгээ            Холбоо барих утас-91199148

Онош: Зүрхний ховдол хоорондын цооролттой /1,5см цооролтой/, Тосгуурын цооролттой. Зүрх хэмжээнээсээ том байгаа.

Данс дугаар: /Хандивийн/

Хас банк – 5000430775

Голомт банк-1505013645

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top