Нийслэлийн Онцгой байдлын газраас өнгөрсөн даваа гаригт гал түймэр, гамшиг ослоос сэргийлэх хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр олон зөрчил гарсан бөгөөд илэрсэн зөрчлүүдийг арилгуулан зарим тохиолдолд хугацаатай үүрэг өгч хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бусад томоохон төвүүдээр шалгалт хийсэн бөгөөд шалгалтын дүн нэгдсэн байдлаар өнөөдөр гарах юм.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )