Фельетон: Суут хүмүүсийн хэлсэн сул үгс

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 10

 

 Нэр цуутай хүмүүс эгэл бидэнтэй ижилхэн дуулдаг, уйлдаг, яардаг, даардаг, ядардаг, зүдэрдэг байсан нь  тодорхой.  Жишээ нь: Жанжин Д.Сүхбаатар гэр орондоо хүртэл албархаад л “ Бидний гэр бүл нийт нэгэн уут гурилаар эв саналаа нэгтгэн боорцог хийгээд идчихвэл өлсөх цангах бүхэн алга болж хамаг бодол нойрны зүг өөрөө одно” гэсэншүү зүйл яриад сууж байгаагүй нь ойлгомжтой биз ээ. 

“Хөөе Янжмаа босч цайгаа чана”

-Их жанжин Д.Сүхбаатарын эхнэр Янжмаагаа татаж сэрээхдээ хэлсэн үг

“ Хоёулаа ч хэдэн банди нарынхаа гарт үрэгдэж мэдэх нь дээ”

-Чингис хааны зүгээс Бөртэ үжиндээ хандаж хэлсэн үг

“Дотор муу байна. Аяга бантан хийгээд өгөх сэтгэл байна уу”

-Маршал Х.Чойбалсангаас амраг Бортолгойдоо хандаж хэлсэн үг

“ Яанаа, Батмөнх өө эгч нь чамд сэтгэлтэй болчих шиг боллоо”

-Мандухай сэцэн хатан арван найман настай даян хаанд хэлсэн сэтгэлийн үг

“ Ээ халцгай, бурхан цутгах гээд хайлуулж байсан гуулиндаа хуруугаа түлчихлээ”

-Өндөр гэгээний өвлийн дунд сард уулга алдаж хэлсэн үг

“ Дондогдуламын гутал хувцасны үнэ дийлдэхээ болих нь ээ”

-8-р Богдын санаа алдаж хэлсэн үг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэ хэ(112.214.211.224) 2014 оны 08 сарын 26

ха ха

0  |  0
oochko(122.201.18.242) 2023 оны 04 сарын 01

yoo ene odoo yu be sda shal ta sda ve

0  |  1
Top